Германы их сургуулийн сургалтын аргыг хэрэглэнэ




"Хэрэглээний философи" сертификаттай сургалт 10 сарын 10 нд эхлэнэ. 11 сарын 30 хүртэл үргэлжилнэ.


Долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад 18.30 аас 20.00 цаг хүртэл хичээллэнэ.


Сургалт нийтдээ лекц, илтгэл тавих, эссэй бичих гэх мэт олон хэлбэрээр явагдана. Германы их сургуулийн сургалтын аргыг хэрэглэнэ. Хүн өөрөө л философдож сурах зорилготой.
Олон жилийн өмнөөс сургалт явуулах гэсэн хүсэл болон Германы философич Фоссенкуулийн семинарт сууж байхдаа заавал ийм сургалт Монголд очоод хийнэдээ гэсэн зорилго удахгүй биелэлээ олох гэж байгаад маш их баяртай байна.
Фоссенкуул профессорын хажууд их юм сурч түүнийхээ дараа философийн доктор цол авч байсан тэр үе сайхан санагддаг.
https://edoc.ub.uni-muenchen.de/6808/ энд миний докторын ажил хадгалагдсан байгаа.
Философийн Академийн байранд хичээллэнэ. Бүх тоноглолоор хангагдсан.


Лавлах утас 8809 4597

Molor-Erdene