3 цагаан ном /Монгол бичигээр/




Хүн төрөлхтөн яриан хэлнээс бичгийн хэл рүү шилжсэн цаг үеийг солёын том алхам гэж нэрлэдэг.

Бүх бичиг үсэг олон зуун жилийн түүхтэй бөгөөд хөгжлийн явцад улам боловсронгуй болж ирсэн. Зарим ард түмний бичиг үсэг бусад хэлний нэг аймагт багтдаг ард түмнүүдийн бичиг үсэг болон шууд хэрэглэгдсэн түүхтэй. Гэтэл зарим ард түмэн хэлний онцлогоос шалтгаалан цоо шинээр бичиг үсэгтэй болох шаардлага гарч байсан.

Монгол улс яг л энэ түүхийн дагуу монгол бичиг болон кирил үсгийг бас л гаднаас шууд авч суралцаж өөрийн хэлэнд тохируулан өөрчилж, боловсонгуй болгож ирсэн түүхтэй. Миний бичсэн гурван цуврал ном анх удаа кирил бичгээс монгол бичиг рүү хөрвүүлэгдэж буугдлаа.

1.Ертөнц бодол мэдлэг нэртэй энэ нэгдүгээр боть ном хүмүүн бид төрөхөөс эхлэн ертөнцтэй хэрхэн танилцаж, түүнийг ойлгож, ухаарч танин мэдсэн тухай өгүүлсэн. Хүний танин мэдэхүй нэмэгдэхэд ертөнц ер бусын биш бас ид шидийн биш гэдэг ойлгомжтой болж, айж сүрдэх шаардлагагүй болдог. Ертөнц гэдэг нууц нь тайлагдахгүй оньсого биш болсон гэдгийг тайлбарлаж бичсэн.

 Бодол гэсэн хэсэгт хүн амьдралдаа хэрхэн боддог тухай тайлбарлаж, яагаад бид зайлшгүй бодох шаардлагатай бөгөөд үргэлжийн бодлоос ангижрах боломжгүй тухай тайлбарласан. Ерөөсөө хүн орчин үед гүн гүнзгий бодож чадахгүй гэвэл цаг үеийн шаардлагатай хөл нийлүүлэн алхахад улам л бэрхшээлтэй тулгарна.

Номын мэдлэг гэсэн хэсэгт хүн бие даан сурч, мэдэж, мэдлэгтэй болох боломжуудын тухай онолын болон амьдралын жишээнүүдээр тайлбар хийсэн. Хүн мэдлэггүй байж болно хэн ч эхлээд мэдлэггүй гагцхүү мэдээд авчихвал мэдлэгтэй болчихно гэдгийг мартаж болохгүй. Мэдлэг гэдэг өндөр түвшинд очихоороо мэргэжлийн салбарууд болдог. Жишээлбэл байгалийн оюун ухааны болон хүн судлалын мэргэжилүүд энэ тухай номын гуравдугаар бүлэгт тодорхой бичсэн мэдлэгтэй болж чадсанаар боловсролтой болно. Боловсролтой болсноор шашин мухар сүсэг үлгэр домогийн алдаатай буруу ойлголтуудаас салах боломжтой. Ерөөсөө боловсролын зорилго энэ шүү дээ.

 

         2. Ухаан ухамсар эрдэм нэртэй энэ номонд хүн хэрхэн ухаан сууж, өөрийнхөө ухааныг танин мэдэхэд зориулсан. Хүний ухаан гэдэг нэгдүгээр мэдээжийн биш хоёрдугаарт тулган шаардаж хөгжүүлэх боломжгүй. Хүний ухаан хөгжихөд эрх чөлөө хэрэгтэй . эрх чөлөөгүй газар ухаан тэлж, хөгжих боломж хязгаарлагдана. Хүн зөвхөн ухаарч явдаг биш бас хүн өөрөө ухаарахгүйгээр олон үйлдэл шийдэл хийдэг. Өөрийн ухаангүй үг хэлэх бол наад захын жиишээ. Харин түүнийгээ хүн өөрөө ухаарах хэрэгтэй.

Номын ухамсар нэртэй хэсэгт хүн хэрхэн насанд хүрч ухамсартай болох боломж болон шаардлагуудын тухай бичиж тайлбарласан. Ухамсар гэдэг нэр хүндтэй үг бөгөөд ёс суртахууны том ойлголт. Ухамсартайгаар хийж, хандаж, үр дагаврыг урьдчилан тооцоолох энэ бүгд ёс суртахуун дээр тулгуурлан явагдах ёстой.

Эрдэм гэсэн нэртэй хэсэгт хүн эрдэм гэж юу болохтой танилцах ёстой. Эрдэм гэдэг хүн төрөлхтний эртний ойлголт бөгөөд шашнаас авхуулаад шинжлэх ухаан хүртэл бүгд эрдмээс гаралтай. Тиймээс сэцэн мэргэн ,шударга ёс, хүнийг хүндэтгэх гэсэн ойлголтууд бүгд эрдэмтэй хүний чадварууд. Ийм эрдэмтэй хүмүүсийг эрдэмтэн гэж нэрлэдэг бөгөөд эрт дээр үеэс эрдэм эзэмшсэн хүмүүсийг өвөг дээдэс гэж нэрлэж дасчээ.

 

                 3.Санаа сэтгэл зохиол нэртэй энэ номонд хүний  санаа гэж чухам юу болох тухай тайлбарласан. Нэгэнт хүний ухаан дотор санаа үүсэх тул түүнийг хэн ч харж, мэдэрч, мэдэх боломжгүй. Тиймээс хүн ямар санаа агуулж буйгаа харуулж, илэрхийлж, таниулах ёстой. Тиймээс хүн би ийм санаатай гэж чөлөөтэй хэлж харин нөгөө хүн хүний санааг хүлээн авах орчин үеийн шаардлага болжээ. Тиймээс хэн ч санаагаа нууж, дарж, далдалж болохгүй. Шударга ёсыг барин санаагаа хааж, хэзээ ч хэнд ч хэлэх эрхтэй.

            Номын сэтгэл нэртэй хэсэгт хүний сэтгэлийг задлан тайлбарласан сэтгэл гэдэг хүний онцгой чанар.зарим хүний сэтгэл илт хэрхэн хөдөлж байгаа харагддаг. Тиймээс хүний сэтгэлийн хөдөлгөөнийг харах боломжтой. Мэдээж зарим үед шударга ёсыг эрхэмлэж,сэтгэлээ нууж, илчлэхгүй байх шаардлага гардаг. Ялангуяа хайр гэсэн том сэтгэлийн хөдөлгөөнийг хэдийд ил гаргах, хэдийд нууж хазаарлах, шаардлага өдөр тутмын амьдралд үргэлж тохиолдоно. Сэтгэл гэдэг мэдрэмжээс ялгаатай. Энэ тухай энэ номонд тайлбарласан. Түүнээс гадна сэтгэл гэдэг уян зөөлөн, уярамтгай хүмүүсийн ойлголт зөвхөн биш. Сэтгэлд хүйсийн ялгаа эсвэл хөгшин залуугийн ялгаа гэж байхгүй. Бүгд л адилхан сэтгэлтэй. Сэтгэл харин тэгш эрхтэй байх ёстой.

Номын зохиол гэсэн хэсэгт өнөөдөр хүртэл хүн төрөлхтөн соёл, шинжлэх ухаан, урлаг, уран зохиол гэсэн салбарууд хэрхэн өндөр түвшинд хөгжихөд хүний зохиох чадвар онцгой үүрэг гүйцэтгэсэн. Хүн зохиодоггүй гэвэл хот суурин газрыг ч бүтээж чадахгүй бараг л агуйдаа үлдэх байсан болов уу. Хэн ч зохиох чадвартай. Харин зохиох боломж эрх чөлөө, тэгш эрх бий гэдэг л дараагийн асуулт. Ялангуяа хүүхэд багаасаа зохиох чадвараар хангагдаж чадвал өөрийн гэсэн авьяас чадвараа боломжтой болно гэдгийг мартаж болохгүй.

Уншигч та кирил үсгээр бичигдсэн эх зохиол болон монгол бичгээр хөрвүүлэгдсэн энэ номтой харьцуулан уншихад цаашид монгол бичигтэй илүү ойр дотно танилцан гэдэгт итгэлтэй байна. Номыг монгол бичигт хөрвүүлэн буулгах нэр хүндтэй ажил хийсэн хүмүүст баярласан гэдгээ энэ дашрамд илэрхийлэхэд таатай байна.

                                                                                                                                                                                    С. Молор- эрдэнэ

Molor-ErdeneMolor-ErdeneMolor-Erdene