Шударга ёс - Шударга нийгэм




Шударга ёс - Шударга нийгэм 

Эрх чөлөө, тэгш эрх болон шударга ёс гэсэн цуврал 3 ном бичих гэсэн төлөвлөгөө энэ “шударга ёс-шударга нийгэм” гэсэн сүүлчийн номоор биеллээ. 


Шударга ёс гэдэг хамтрахад нэгдэхэд болон нийгэмшихэд хэрэгтэй. Шударга ёсыг баримтлахад шударга ёсны иргэн, шударга ёсны зарчим болон шударга ёсны эрдэмүүдтэй танилцаж ойлгож хэрэгжүүлэх гол үүрэг гүйцэтгэнэ. Түүнээс гадна шударга ёсны харуулд зогсдог мэргэжилийн салбаруудыг мартаж болохгүй. 


Энэ бүгдийг нэг бүрчилэн энэ номонд буулгасан. Нөгөөтэйгүүр хорвоо бас шударга биш гэдгийг мартаж болохгүй. Яагаад гэдэгт энэ ном хариулна.


Шударга ёс гэдэг хэн хэнийгээ гэх өөрөөр хэлбэл чи тийм бол би тийм гэсэн өгөө авааны тухай ойлголт. Шударга ёс гэдэг нийгэмийн ёс суртахууны хэм хэмжүүр, хүмүүс хоорондын зарчим цаашлаад сурч эзэмшиж хэрэгжүүлэх ёстой эрдэм. 


Шударга ёс зөвхөн өгөгдсөн биш шударга ёсыг хаана ч хэзээ ч хэнээс ч шаардах ёстой. Төрийн алба болон эрх зүйн байгууллагууд шударга ёсыг түгээх албан ёсны байгууллагууд. 


Шударга ёс хайр дурлалд шашинд улстөрд хэрэгжих ёстой мэдээжийн үнэт зүйл. Хэрвээ тэнд шударга ёс байхгүй гэвэл үнэн байхгүйтэй адил. Үнэн байхгүй гэвэл худал хуурмаг эзлэнэ. Худал хуурмаг нийгэмд хүмүүс зөвхөн л гомдоно өрөвдөнө. Бид ялна биш харин бид ялагдсан гэмээр.
Шударга ёс болон тэгш эрх хоёр нийлж эрх чөлөөг боломжтой болгодог. Энийг л ардчилалын зарчим гэнэ.

Molor-Erdene