Уншигчийн захидал №9




Хүндэт Философич судлаач Молор-Эрдэнэ

Сайн байн уу? Би таны лекцүүдийг сонсдог 18 настай өсвөр насны охин байна. 
Таны ярианаас би их зүйлийг ойлгож авч нэгийг бодож хоёрийг тунгаан шүүдэг бас таны яриа, ярьж байгаа дууны өнгө аяс, биеийн хөдөлгөөн гэх мэт бүгд надад маш их таалагддаг. 
Дийлэнх хүмүүс таныг үзэн яддаг харин би бол таныг анхнаасаа дэмжиж сонссоор ирсэн шүү. Тань шиг хүн Монголд байгаад би маш их баярлаж, хүндэтгэл хүлээж байна. (Дашрамд хэлэхэд манай ах таныг өөрийн чадал мэдлэг ухаанаар хөлжсөн гэж хэлсэн, Баабар ах та хоёрийг яг ингэж хэлсэн.)

Хүндэтгэсэн Батцэцэг.