Уншигчийн захидал №8




Сайн уу,

Намайг Эрдэмээ гэдэг. Би Улаанбаатарт төрсөн, их сургуулиа Орост төгсөөд одоо Америкт ажиллаж амьдарч байна.

Танитай нүүр тулж уулзаагүй ч би өөрийг чинь илтгэл, ном, сонин, сайт, 25 лекцийн анхны сонсогч, facebook, youtube үзэгч гэх мэт.

Гурван цагаан ном, философийн сэтгүүл, Эрих Фроммыг 10 жилийн өмнө авч уншиж байлаа. Үнэнийг хэлэхэд би тэр үед юуг бичээд байгааг чинь ойлгоогүй. Юу яриад байгааг чинь ойлгоогүй. Би номыг олон дахин унших дуртай. Яагаад гэвэл номыг дахиад уншихад зохиолчийн дахиад нэг санааг ойлгодог учраас... Тухайн үед Баабарын нүүдэл суудлыг 10 гаруй удаа уншиж байсан. 2008 онд байх аа "Завсардсан Баабар" гэсэн гарчигтай нийтлэлийг уншаад үгүйсгэлгүй бодож, ойлгохыг оролдсон. Гэтэл энэ маань явсаар одоо 10 жил болжээ.

2013 онд улс төр биш мэдлэгийг түгээе гэсэн юм болов уу гэж боддог. Гурван цагаан номоо дахиад гаргасан. Илүү ойлгомжтой, Монголдоо илүү орой болсон. Анхны лекц youtuber, анхны facebook нийтлэлч, анхны мэдлэгийн лекц уншигч, мөн анхны youtube цуврал нэвтрүүлэг мөн анхны 25 лекцийг чинь үзээд одоо л монголчууд бид харанхуй, бүдүүлэг байсан юм байна аа гэдгийг ухаарч байна. Таны шавь байсан байх нэг өндөр цагаан залуу 25 лекцэнд байнга байдагсан. Тэрнээс би асууж байсан юм. 


- Миний дүү яагаад ингээд явж байгаа юм бэ? Др. Молор-Эрдэнийг дагаад явахад Монголчууд хүлээж авахгүй шүү дээ. Ийм дэмий юм хийгээд хэрэг байна уу гэхэд, 
- Үгүй ээ. Бид энийг одоогийн төлөө хийгээгүй ирээдүйн 4-5 жилийн сайжралын төлөө үрийг тарихын төлөө хийж байгаа. Харин аз болж бидэнд интернэт байгаа youtube, facebook-ээ сайн үзээрэй, хэдэн жил болсон ч мэдлэг хуучирна гэж байдаггүй юм. Та харж байгаарай 4-5 жилийн дараа youtube, facebook-ийг миний тооцоогоор гадна, дотно үгүй 3 сая орчим хүн үзсэн байх болно. Тэрний дараахи бидний нүүдлийг хараарай, бидэнд бодсон, төлөвлөсөн зүйл байгаа та харж байгаагаарай гэж билээ. Тухайн үед "муу нус, энэ бацаан жинхэнэ шааж байна даа" гэж дотроо бодож билээ. Гэтэл өнөөдөр, одоо цагт Баабар би бууж өглөө гэж байна. Таны шавийн зөв байжээ. Мэдлэг хуучирдаггүй юм байна. Мэдлэг хүчинтэй учраас цаг явах тусам улам гялалзсаар, товойсоор байна. Энэ 4-5 жилийн хугацаанд нээрээ л Монгол хүний ерөнхий шинж байдал нэмэх рүүгээ нэмэгдэж байна. Дээр бичсэнчлэн би удаан унших дуртай. Өмнө нь хөтөлж байсан facebook-ээ нээх боломжтой юу? Ороод харах гэхээр харах юмгүй байх юм аа.

Танд баярлалаа, Монголчуудын нүдийг нээж байгаад баярлалаа. Сэтгэл, зүрх минь үргэлж таньтай хамт шүү.

PS: Шавьдаа мэнд хүргээрэй.

Хүндэтгэсэн
Эрдэмээ