Уншигчийн захидал №7




Ийм мэйл надад иржээ. Сонирхоно уу.

С. Молор-Эрдэнэ танаа.

Сайн байна уу. Би энэ жил 12-р ангиа төгссөн сурагч байна. Таны ярилцлага, лекцүүдийг чинь сонсдог. Таныг сонсож эхэлсэн цагаасаа аливаа юмыг их эргэцүүлдэг болсон. Эхлээд таны нийтлэлүүдийг уншаад нэг их ач холбогдол өгөөгүй. Учир нь миний өмнө нь итгэж үнэмшиж байсан бүхэнтэй зөрчилдөж байсан. Гэхдээ хамгийн чухал нь энэ үнэн үү? гэдэг л хамгийн чухал юм байна гэдэгийг танаас ойлгож авсан. Таны ачаар өмнө нь ямар ч хамаагүй мэдээллийг шууд хүлээж авдаг байсан бол одоо эргэцүүлж бодож энэ үнэн үү гэдэгийг боддог болсон. 


Одоо миний зорилго бол үнэн зөв мэдлэг, боловсролыг сурч мэдэх. Таны лекцүүдийг сонсож байхад их сургуулийн багш нар хангалттай мэдлэгийг олгохгүй байна, бүр худлаа өөрийнхөө ойлголтыг яридаг гэж байсан. Тийм учираас эхний жилээ энд сураад дараа жилээс нь гадаад оронд очиж сурая гэж бодож байгаа. Тэгээд одооноос өөрөө ном уншиж бага ч болов гэсэн мэдлэгтэй болоё гэж бодсон юм. Та надад унших ном зөвлөөч. Танаас хүмүүс хамгийн муу номнуудыг нь сонгож аваад уншиж байна гэж сонссон. Тийм учраас хамгийн сайн номнуудыг нь уншмаар байна. Мөн би одоо гадаадад сурахаар англи хэлээ сайжруулж байгаа болохоор ном уншиж сайжруулмаар байна. Танд маш их баярлаж явдаг шүү.


Мөнххэрлэн.