Уншигчийн захидал №6




Мэйл:
С.Молор-эрдэнэ танаа.


Сайн байна уу ?Намайг Батмөнх гэдэг. Би энэ жил ахлах ангид орно. Анх таны лекцийг сонсож эхэлснээс хойш хандлага , юмыг эргэцүүлэх чадвар маань эрс өөрчлөгдсөн. 
Өмнө нь би таны лекцийг youtube сонсож байхад энэ хүн буруу ярьж байна гэж боддог байсан. Гэтэл тэр үед миний буруу байсан гэдгийг ухаараагүй . Би ахлах ангиа төгсөөд монголд биш гадаадад сурья гэсэн зорилготой . Тиймээс би тантай нүүр тулан уулзмаар байна.Танд маш их баярлаж явдаг шүү.

Хариулт: Батмөнх өө, Ухаарах гэдэг хамгийн түрүүнд маш том эсэргүүцэлийг давах шаардлага гардаг. Яагаад гэвэл олон зөрчилүүдтэй нүүр тулдаг. Тэр бол худлаа зурагтын яриа ярилцлагууд, интернэтийн тархи угаасан мэдээнүүд, мухар сүсэг, багшийн хэлсэн алдаанууд цаашлаад ээж аавын буруу сургамж үлгэр жишээнүүд гэх мэт. Ухаарахын сайн тал юу вэ гэхээр нэгэнт ухаанд явагдаж буй тул хэн ч харж чадахгүй. Энэ бол жинхэнэ эрх чөлөө.
Удахгүй цуврал лекцүүд эхэлнэ. Тэр үеэр уулзах боломжтой.