Уншигчийн захидал №5




Надад мэйл иржээ. Түүнд хариуллаа.
Мэйл: 
Молор-Эрдэнэ танаа.
Сайн уу,


Таны орчуулсан "Байх ба хугацаа" энэ ном маш чухал ном. Би энэ номтой 3 жил зууралдсан яагаад гэвэл би 21 настай байхдаа уншиж эхэлсэн тэр үед "бий эсвэл байх" -номыг ойлгосон бөгөөд энэ номийг ойлгох гэж дахин дахин уншсаар ойлголт төрсөн тэгээд бүлэг 1 - капитэл 4 дээр зогссон. 


Энэ "Байх ба хугацаа" номыг бүтэн 1 сар тасралтгүй уншихад 120 хуудас хүртэл л явсан, ойлгох гэж тэр, нэг уншсаныгаа дахин дахин давтан уншин ойлгосон бол дараагийн мөрийг уншин, энэ ном цааш унших тусам гайхшруулсаар бүүр миний бодол маш гүн бодолд орсон бөгөөд би цааш уншиж дийлээгүй орхисон. Яагаад гэвэл уншсан ойлголтондоо дасах гэж. Яагаад гэвэл Би 22 настай учир цааш уншихад миний үзээгүй байгаанууд бичигдсэн гэж үзээд орхисон. Гэхдээ энэ ном хүнд ном, цааш нь уншин гэвэл 5, 6 сар суух хэрэгтэй байх. 


Би танд хэлхэд миний бодлоор энэ номыг уншихгүйгээр амьдран гэдэг учир утаггүй, энэ номыг заавал унших хэрэгтэй. Гэхдээ би ээжтэйгээ дүнжин хагарчихсан ганцаардмал байсан болохоор уншихад ойлгоход нөлөөлсөн байх. 


Одоо би 24 настай энэ номыг эргүүлж харсаар л байдаг ойлгон гэдэг тийм ч амархан юм биш дахин дахин уншихаар шинэ ойлголт өөр олон бодол гарж ирдэг. Заримдаа бусад хүмүүс мөн энэ нийгэм энэ бүхнийг хараад гутран ганцаараа бодоод л суун , ингэж явсаар уншсан мөрүүд тэр бодол маань мартагдан. Одоохондоо би залуу амжуулах зүйлс байгаа ч энэ номыг заавал ойлгож дуусган. номыг хамт яриад суух уншсан хүнгүй болхоор ганцаараа л бодхийн. Энэ ном яригдахгүй байгаач хэн нэгэн уншаад ойлгоод сууж байгаа гэдэгт итгэлтэй байна.


Би танд толгойд их бодогддог танд хэлмээр байгаа санаагаа бичмээр санагдаад.
Энэ номыг уншихад миний хүүхэд нас их бодогддог. Би дандаа хүүхэд насаа боддог.
Энэ номруу орход хүүхэд нас чухал тиймүү.


Н. Эрдэнэ-Очир

Хариулт: Тиймээ Эрдэнэ-Очир оо, ном унших гэдэг хамгийн хэцүү хөдөлмөр. Чиний хөдөлмөрч занд талархаж байна. Тийм шүү. Хүүхэд нас онцгой чухал. 
"Чи хэн бэ гэвэл би бол миний хүүхэд нас" гэж л хариулах болов уу.