Уншигчийн захидал №4




Надад ийм асуулт иржээ. Түүнд ингэж хариулав.

Асуулт тавигч: 
Өдрийн мэнд.
танаас ойлгохгүй байгаа зүйлийхээ талаар асуух гэсэн юм.
сайн хүн, ухамсартай хүн 2 адилхан уу?
сэтгэлйин тэнхээ сайтай хүнийг сайн хүн гэж үзэж болох уу?

Асуултын хариулт: 
Сайн уу,
Сайн гэдэг этикийн ойлголт. Монголоор ёс зүй гэж орчуулдаг. Монгол оронд ёс зүйн онол хөгжөөгүй зөвхөн гаднаас орчуулж хэрэглэдэг тул Сайны тухай онол байхгүй. 


Харин ухамсар гэдэг рационал гээд философийн том ойлголт. Ухамсарт суралцах тийм ч амар биш. Бодож сурах, танин мэдэхүй, оюуны чадвар гээд олон чадварт суралцсаны дараа ухамсартай хүн болно. Монголд ухамсарын тухай ном байхгүй. Онол бас байхгүй.


Сэтгэлийн тэнхээ гэсэн ойлголт мэдээж сурган хүмүүжилтэй хамаатай. Гэтэл Монголд нийгэмд зориулсан нийгмийн хүмүүжил байхгүй зөвхөн гэрийн ээж аавын хүмүүжил байдаг тул дэндүү явцуу хоцрогдсон.


Тэгэхээр чиний асуултанд хариулах ямар ч боломжгүй. Хүмүүс нэгэнт бүх юм харьцангуй эсвэл өөрийн санаа өөрт зөв гэсэн мухар сүсэгтэй явдаг тул Монгол оронд нэгдмэл сайн эсвэл хамтын ухамсар гэсэн ойлголт ярих ямар ч боломжгүй. Энэ бол Монголын өнөөгийн дүр зураг. Яагаад гэвэл чиний сайн гэсэнийг найз эсвэл ээж аав муу гэнэ. Чиний муу гэсэнийг багш эсвэл лам сайн гэнэ. Ингээд л замбараагүйтэл. Хэн ч хэн биш.


За одоо чи ээж аааваасаа эсвэл найзаасаа цаашлаад багшаасаа "философи гэж юу вэ" гээд асуудаа. Ухамсар гэж хариулах болов уу? Танин мэдэхүй гэж хариулах болов уу?