Уншигчийн захидал №3




Шинэ онд надад ийм мэйл иржээ.

Сайн байна уу, Молор-Эрдэнэ гуай.


Би таны "Эрх чөлөө Эрхэм үг" номыг уншсан үнэндээ энэ номыг нэлээн дээрээс мэддэг байсан ч гэсэн улс төрч юму тиймэрхүү надаас хол сэдвийн ном санагдаад бас гадна талаасаа тийм ч сонирхолтой биш харагддаг байсан болохоор огт сөхөж үзэж байгаагүй. тэгээд харин хэд хоногийн өмнө "өөрийгөө насанд хүргэх" билүү тиймэрхүү нэртэй нийтлэл уншаад энэ номны хэсгээс гэсэн байхаар нь шууд л энэ номыг аваад уншсан тэгсэн чин бодсоноос бүр эсрэгээр жинхэнэ оюуны эрх чөлөө биеэ даасан хувь хүн хэрхэн болох талаар байсан нь маш их таалагдсан уншихад үнэхээр амттай, би лав хувьдаа эрх чөлөө гэдгийг өмнө огт мэддэггүй байсан юм байлээ.

Зүгээр л өөрөө дуртай зүйлээ сонгох эцэг эх зөвшөөрөхгүй гэвэл зөрж өөрийн шийдвэрээр явах бусдаас хамааралгүй шийвдэрээ гаргах төдийхөнөөр л эрх чөлөөг ойлгодог байсан. магадгүй энэ нь нэг талдаа зөв ч нөгөө талдаа би үүрэг хариуцлагаа мартсан байсан. Миний энэ үйлдэл зүгээр л дураараа аашилсан хэрэг байж болох юм.

Бас "Залуус мөрөөддөг байсан хүүхэд насаа орхих хэрэгтэй. Хатуу уйтгартай тэгсэн мөртлөө тохиолдлоор дүүрэн амьдрал хүлээж байгаа тул үүнд л бэлдэх хэрэгтэй" гэсэн хэсэг надад их тус болсон үнэндээ арван жилээ төгсөөд одоо сургууль аваагүй энэ үед яг л өмнөх юу ч боддоггүй мөрөөддөг байсан тэр үе толгойд орж ирээд буцаад очмоор, урагшаа гишгэх гэхээр нэг л айдастай санагдаад яг л манан дунд явж байгаа мэт юу хйихээ мэдэхгүй зөв эсвэл буруу гэдгийг нь мэдэхгүй хэлж өгөх хүн байхгүй яг л энэ хоёрын хооронд гацчихаад хийх гэж оролдсон бүх зүйлээс минь хойш чангаагаад байсан.

Бараг л бүх хэсэг хэрэгтэй бүгдийг нь тодруулаад тэмдэглэж авсан. Хэсэг тус бүр дээр бичье гэвэл үнэхээр урт юм болох байхаа. Өөр нэг зүйл бол кинонууд би үнэндээ киног ингэж ойлгож үзэж чаддаггүй зүгээр л мэдрэмжгүй үзээд дуусгачихдаг юм шиг санагдсан. Эдгээр кинонуудаас зарим нэгийг нь үзжил байсан гэхдээ нээрээ энэ кино ийм юмыг харуулдаг юмуу энэ киноноос үүнийг ойлгож авах ёстой байсан юм уу гээд их гайхсан. энэ кинонуудаас одоо үзэж эхлэх гэж байгаа. Бас нэг харамсаж байгаа зүйл бол "Ногоон нүдэн лам" "Тасдаж үл болох сарнай" гэх мэт балай номнууд бэстселлэр болж байгаа нь би бол хүмүүсийг ийм төрлийн номыг л эхэлж уншаад жаахан юм бодоосой гэж хүсэж байна. Төгсгөлд нь энэ номыг бичсэнд маш их баярлаа.
Ундармаа.