Уншигчийн захидал №2




Надад ийм асуулт иржээ. Түүнд дор хариулав.


Sain baina uu? Taniig hundelj bas helj baigaagaas chin olon zuil oilgoj surch avahiig hicheedeg shu. 
Nadad hariu ogch yamar negen baidlaar asuultand mini hariulah uguig medehgui ch yamar ch baisan asuuy gej bodloo. Amidrald zarimdaa hureeluulj baigaa dotnii itgedeg humuusees az jargal avdag. Bi oirdoo ter humuusiin gargasan jijig aldaa, amlaltaa biyluulegui bdl zeregt ih uram hugardag bolloo. Negent setgeld neg joohon yum hiisen humuusiig ahij anhniih shigee huleej avahad hetsuu bolood baih yum. Ug ni humuusees yu ch huleehgui bhiig mash ih hicheedeg. Esvel bi het hereggui yuman deer anhaaral handuulaad bnu? Hun yur ni busad humuustei (oir dotnii) yamar hem hemjeetei hariltsah heregtei yum ? Yu huleeh yostoi ve? Yur ni ajiglaad baihad oir dotno humuus biy biyde tavih anhaaral halamj, itgeltsliin tuvshin zergees ih ul oilgoltsdog yum shig sanagddag. Ta chadval sanal bodloo huvaaltsaarai. Bayrlalaa

 

Сайн уу,
яг л одоо манайд тулгамдсан нөгөөтэйгүүр ухаарч эхэлж буй хүмүүст тохиолддог асуулт тавиьжээ. Чиний буруу юу вэ гэхээр чи ухаарчээ. Чи ухаан сууж эхэлж байна гэж бараг л шог мэт үг хэллээ шүү.


Ерөөсөө ухаарч эхлээгүй эсвэл ухаарахгүй хүмүүс хэзээ ч чам шиг асуулт тавихгүй. Тэд бусадын үгийг давтаад л явцгаана. Яг л манай улстөрчид шиг. Ухаан суугаагүй. Тэрийгээ ч мэдэхгүй.


Одоо тэгэхээр чамд юу гэж хэлэх вэ гэхээр өөрийгөө л тэр ухаан суусан дээд түвшиндээ байлгана шүү. Чи доошоо бууж ирж тэдний нэг болохгүйн тулд өөрийнхөөрөө л явна даа. Тэд чамайг доошоо буулгах гэж "хөрсөн дээр буу" эсвэл "агаарын юм ярилаа" гэж "хүний үгээр" эсвэл "даруухан" гэж боол болгох гэж оролдоно.

Зарим аюултай ээж аавууд чамайг лам руу авч явж "хийморийн сан" тавиулна гэнэ. Бүр аюултай ойр орчимын хүмүүс чамайг "шар хаданд хэвтүүлнэ" гэнэ. Олон залуучуудыг ингэж балласан баримт бий. Их дээд сургуулийн багш нар ухаан суусан оюутануудаа бүр балладаг. Аймаар шүү. Монголын нийгэм хөл толгойгүй болсон.


Мэдээж амиьдрал бол диваажин биш. Тиймээс бухимдаж шантарч болохгүй. Яагаад? Хүн гэдэг төгс биш. Тэднээс битгий их юм хүлээ. Гэхдээ сайжрах найдлага хэнд ч бий.


Олон хүн төгс болохын төлөө явдаг гэдгийг мартаж болохгүй. Тэднийг үлгэр жишээгээ болгох хэрэгтэй. 
Хэлэх гэснээ хэлээд л хийх гэснээ хийгээд л явдаа. 
Диваажингийн орон гэж хаа ч байхгүй. Хүн бүр адилгүй. Ухаан суусан чамд баяр хүргэе.