Уншигчийн захидал №1




Надад ийм мэйл иржээ.

Сайн байна уу, Молор-Эрдэнэ гуай.
Mухар сүсэгээс яагаад сал гээд байгаа юм бол, өөрсдийнхөө итгэхийг хүссэн зүйлд итгэж явж болохгүй гэж үү гэж өөртэйгөө олон ч удаа зөрчилдсөн. 
Би үнэхээр мухар сүсэг нь дэндсэн айлын хүүхэд л дээ. Таны номнуудыг уншчихаад зүгээр толгой тархи дэлбэрэх шахдаг байж билээ. 
Гэхдээ 6 жил таныг сонссоны эцэст мухар сүсэг ямар их намайг хязгаарладаг байсныг ойлголоо. Мухар сүсэг шашин хоёр салангид зүйл болохыг ч ойлгов. 
Хүн өөрөө өөрийнхөө эзэн болж амьдрах ямар гоё болохыг ойлгоод сар болж байна. 
Мухар сүсэг зүгээр л миний айдас байждээ. Харанхүйгээс айсандаа болоод тарни уншиж эсэн мэнд гэрийнхээ хаалгаар орсондоо хэнд ч юм бэ талархаад, утсаа алдчихаад хүнийг буруутгаж, хүнээс маргааш юу болохыг асуудаг тэнэг ч байж дээ би. 
Үүнийг ямар ч аюулгүй ухамсартай хүмүүстэй нийгэмд орсныхоо дараа л ойлгов. Монголдоо байсан бол ухаарахгүй байсан байх. 
Өвчин зовлон, мэдлэггүй байдал хамгийн том гай юм даа. Ямар ч байсан оюун санаагаа чөлөөлж чадлаа. Би таны боловсрол гэсэн найман минутын бичлэгийг олон удаа үзсэн.
Одоо би таны монголынхоо төлөө гэсэн сэтгэлийг ойлголоо, яагаад мухар сүсгийн талаар ярихдаа тэгэж их бухимддаг байсаныг бас. 
Өөрөө өөрийнхөө эзэн нь болж амьдарна аа. Танд баярлалаа. Та монголынхоо нийгмийн төлөө их үйлс бүтээгээрэй.
Боломжтой болохоороо таны сургалтанд сууна аа. 


Эрдэнэзаяа