Философийн сурах бичиг №3




                                                                                   Философийн сурах бичиг №3
                                                                                     “Бий эсвэл байх” номын тухай

Энэ номоороо түрүүчийн сурах бичиг болгон хэвлүүлсэн Германы философич Хайдэггерийн “Байх ба хугацаа” мөн Францын философич “Сартрын Байх ба биш” номуудын чухал сэдэвүүдийг үргэлжлүүлсэн.
Эрих Фромм зөвхөн “Байх ба Бий” гэсэн хоёрхон ухагдахууныг хэрэглэн нийгэмийг философийн, социологийн, шашины болон психологийн талаас шинжилж хэрхэн олон төөрөгдөлүүдээс гарах гарцыг заажээ.
Эрих Фромм энэ номондоо надад “Бий” гэж хэлэх болон би “Байна” гэж хэлэх хоёр ямар их ялгаатайг философийн үүднээс нийгэмийн олон асуудалтай холбон харицуулж тайлбарласан. Түүний энэ ном өнөө үеийн дахин дахин шинээр уншигдах ёстой номуудын нэг болж чаджээ.

Эрих Фроммын зарим хэлсэн үгээс:
-    Мэдлэг гэдэг гадаргуугаас гүнрүү орох. Ингэснээр цаад шалтгаан луу нэвтрэх
-    Мэдлэг гэдэг хүний мэдрэмж ямар найдваргүй гэдгийг танин мэдэх. Үүнийхээ дараа бүхий л эндүүрэлээ сөнөөх хэрэгтэй.
-    Хэрвээ би юу эзэмшдэг мөн юуг өмчилдөг гэдгээр “Хэн бэ” гэдгээ харуулдаг гэвэл тэр бүгдийг алдсаны дараа одоо тэээд би “Хэн бэ” ? 
-    Шунал байгаа газар амар амгалан боломжгүй.

 

Molor-Erdene