Философийн сурах бичиг №2




                                                                                       Философийн сурах бичиг №2

                                                                                        “Байх ба биш” номын тухай

“Философийн сурах бичиг” нэртэй цуврал номууд философийн салбар ямар сэдэвүүдээр ажиллаж цаашид ямар сэдэв чухал болж буй тухай танилцуулах зорилготой. Философийн түүх, философийн онол, философийн ухагдахуунууд болон философийн урсгалуудыг цуврал ном болгон гаргаж байна.

Энэ номоор философийн хамгийн том сэдэв “Байх” гэсэн ойлголтыг Сартрын номноос орчуулж сурах бичиг хэлбэрт оруулсан. Номын төгсгөлд ярилцах зорилготой асуултууд оруулсан. Сартр “Байх” ухагдахууныг гаргаж ирэхийн тулд “Биш” гэсэн ухагдахууныг хэрэглэсэн. Энэ ном түүнд үнэхээр их алдар авчирчээ.

Энэ номноос түүний олон бүтээлүүд үүсэлтэй. Сартр энэ номынхоо тайлбар болгож олон уран зохиолын номууд болон драмын жүжиг гэх мэт олон бүтээлүүд бүтээсэн. Яагаад бүтээл гэж буй вэ гэхээр олон нийтэд түгсэн. Гэтэл олон хүмүүс юм зохиосон ч түүнийг хүмүүс хүлээж авахгүй гэвэл түүнийг бүтээл гэж нэрлэхгүй. Сартр яах ч аргагүй олон бүтээлтэй.

Сартр хэлсэнээр эксистэнциализмаас давж өөрийгөө бүтээх тэр бүтээл түүний хэлдэгээр хэн ч байсан өөрийнхөө “проект” болох чухал гэсэн. Зөвхөн хүний байх тэр эксистэнц хангалттай биш. Харин түүний дараа эссэнц болох ёстой. Үүнийг эхлээд “байх” чухал түүний дараа хэн “болох” чухал гэж ойлгох боломжтой. Гэтэл Монгол хэл дээр оршихуй мөн чанарын өмнө гэж даан ч худал орчуулж дасжээ.

Эксистэнциализм тухайн үедээ шинээр ухаарах цаашлаад ертөнцийг хэрхэн харах тэр харцад өөрчлөлт оруулж амидралын нэг шинэ хэлбэр маяг болж нэг үгээр хэлэхэд моод болсон. Үүнийг эксистэнциализмын моодны хөдөлгөөн гэж бас нэрлэдэг.

Энэ ном сурах бичиг тул зарим ойлголтуудыг хэрхэн ойлгох талаар богино хэмжээний тайлбарууд хийсэн. Түүнийхээ дараа Сартрын номноос орчуулсан хэсэгийг буулгасан. “Философийн сурах бичиг” нэртэй цуврал номуудыг цаашид хийх лекц семинаруудад хэрэглэх зорилготойгоор хэвлүүлсэн.

 

Molor-Erdene