Өчигдөр “Дэлхийн түүх ба ирээдүй. Монгол хаана явна вэ?“ гэсэн лекцээр энэ жилийн философийн цуврал лекцээ төгсгөлөө.




Өчигдөр "Дэлхийн түүх ба ирээдүй. Монгол хаана явна вэ?" гэсэн лекцээр энэ жилийн философийн цуврал лекцээ төгсгөлөө.
Лекцийн төгсгөлд түүхийн тухай надад ямар бодол орж ирсэн гэхээр Түүх гэж юу вэ? гэж хүн надаас асуувал "Хэн нэгэн өнгөрсөнийг сонирхдог тул түүх байдаг" гэж хариулмаар санагдав. 
Би өөрөө өнгөрсөнийг сонирхохоос илүү ирээдүйг сонирхдог гэхүү дээ.
За за одоо 12 сард дараа жил юу хийхийгээ төлөвлөх тул ирээдүйн сонирхол улам төрнө.
Харари-гийн дэлхийн түүхийн номон дотор Монголын тухай хийж бүтээсэн түүх даан ч байсангүй. Надад бол амар л санагдсан нэгэнт түүхгүй бол одоо урагшаа харж цоо шинээр өөрсдийгөө бүтээх илүү давуу талтай мэт...
Ноёд хаад дайн байлдааны тухай бичсэнийг ямар түүх гэх вэ дээ.
Монгол хаана явна вэ? гэж асуувал хаана ч биш дахин шинээр төрөх шаардлагатай болжээ л гэж хэлмээр санагдана...

Molor-Erdene