“21-р зууны философи-Жижек“ сэдэвтэй лекц уншлаа




Өчигдөр Танан төвд "21-р зууны философи-Жижек" сэдэвтэй лекц уншлаа. "Хоосоноос долоон дор" нэртэй номыг танилцуулж өртэй зээлтэй хүмүүсийг жишээ болгож тайлбарласан.
Түүний номууд улстөрөөс авахуулаад гоо зүй цаашлаад кино филмээс авахуулаад цэвэр философи хүртэл олон сэдэвүүдийг хамардаг. Жижек өнөөдөр болж буй дэлхийн үйл явдалуудад дүгнэлт хийдэг. Жишээлбэл капиталист империалистуудын тухай хүртэл шүүмжилж эдийн засаг яагаад хэтэрхий ашигч эзэрхий болсон тухай бичиж олон талын талын мэдлэгтэйгээ харуулдаг. Мэдээж ойлгохгүй хүмүүс олон сэдэв рүү үсчдэг гэж гэнэн ханддаг. Тэр социалист Югослав оронд төрж өсөж философч болсон.
Монголын нийгэмд энэ том философчийн номыг орчуулж ярилцахгүй мөртлөө бидэнд ямар ч хамаагүй дэндүү доод түвшиний ач холбогдолгүй Айн Ранд гэж хүний номыг хүний ухаан хордуулан хэвлэсэн хэвээр. Үнэхээр харамсалтай.
TV5 ын сурвалжлагч ирж ярилцлага авсанд баярлалаа. Философи сонирхдог цорын ганц ч гэсэн зурагтын байгууллага байнаа бас.

Molor-Erdene

Molor-Erdene