1.5 СОЁН ГЭГЭЭРЭЛИЙН ФИЛОСОФИ

Үнэ: 40,000MNT

Үргэлжилэх хугацаа: 2:00:30 мин 

Лекцээр соён гэгээрэлийн тухай ярина. Одоогоос 250 гаруй жилийн өмнө явагдсан соён гэгээрэлийн хөдөлгөөн хаад ноёд болон сүм хийд шашины эсрэг байсан. Бурхан чухал биш хүн чухал хаан хэн ч биш хүн бидний зорилго гэсэн соён гэгээрүүлэгчид ном гэсэн нэртэй зэвсэгээр тэмцсэн. Хаадууд заавал удирдах ёстой юу яагаад хааны хүү тэнэгч гэсэн хааныг
залгамжлах ёстой вэ. Бурханыг хэн ч хараагүй байхад яагаад заавал худал хэлж сүнс, сүлд, сахиус гэх мэт мухар сүсэглэн хаа ч байхгүй юмаар хүмүүсийн толгойг эргүүтүүлнэ вэ ? гэж соён гэгээрүүлэгчидийн хийсэн тэмцэл эцэсийн эцэст ард түмэнийг ухамсартай болгох байсан. Хүмүүсийн ухаан хөгжиж ухамсартай болох ёстой. Тэгсэн цагт л хааныг унагааж сүм хийдийг шүүмжилж чадах зоригтой болно гэж тэр үеийн соён гэгээрүүлэгчид бичсэн. 

Дор танилцуулсан “The Grey” гэж нэртэй филмийг үзэхэд яг л соён гэрээлийн үе санагддаг. Бурхан хэн ч биш чамд тусалж чадахгүй, бурхан чамайг өршөөж чадахгүй бас бурхан чамайг аварч чадахгүй гэдгийг энэ филм үнэхээр уран харуулдаг. Филмийн гол дүр бурхан намайг нэгэнт аварч чадахгүй худал хойно одоо өөрөө л өөрийгөө аварна гэдэг. Энэ бол соён гэгээрэлийн уриа байсан.

Мэдээж лекцийн эцэст Монголд эзэн хааныг яагаад буруутгаж чадахгүй айдаг хэвээрээ мөн сүм хийд лам нар өнөөдөр хүртэл баяжиж ноёлож буй тухай ярилцаж яагаад нийт нийгэм улс оронд ухамсар дутагдаж буй шалтгаануудыг ярилцана.Монголд яагаад эрт ч орой ч соён гэгээрүүлэгч хүмүүс төрсөнгүй вэ?