Философич С.Молор-эрдэнэ номын танилцуулга, лекц




"Соён гэгээрэлийн" өдөрүүдэд зориулж Филосософич С.Молор-эрдэнэ өөрийн бичсэн номуудаа танилцуулж лекц уншлаа. Неолиберализм гэсэн чөлөөт эдийн засаг нэрийн дор мунхруулан Милтон Фридман гэх мэт хүмүүс Чили ороныг балласан тухай ярина. Энэ моодноос гарсан сэдэв хэрхэн Монгол улс оронд гай болсон жишээнүүдийг 3 номондоо бичсэн онолууд болон жишээнүүдээр тайлбарлана. Ном 1: "Ар Монголд орчин үе үгүйлэгдэнэ" номоороо яагаад Монгол орон орчин үеэс бүрэн татгалзаж 100 жилийн өмнөх оюуны төлөвт орж боловсрол хэрхэн устаж буй тухай яриад хэн буруутай тэр гадаадын болон дотоодын хор уршигуудыг нэрлэнэ. Ном 2: "Монголчуудын хар хайрцагны бодлого" номондоо Монгол улсын төрт ёс болон Үндсэн хуулийн тухай бичиж өнгөрсөн алдаа ирээдүйн бодлогын талаар тайлбарласан. Ялангуяа Орос, Хятад хоёр хөршийн ач холбогдол цаашид хэтийн ямар улстөрийн чиг хандлага барих вэ талаар бичсэн. Ном 3: "Монголын гэрээ" номондоо Монгол улс цаашид хөгжихөд чухал сэдэвүүд болох улстөрийн намууд, шашин сүм хийдүүд болон шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдийн үнэт зүйлийн талаар бичиж нийт ард түмэн ямар гэрээ байгуулж түүнийг Үндсэн хуулийн цэц хэрхэн баталгаажуулах вэ талаар бичсэн. Иргэдийн хооронд хүмүүжилийн гэрээнээс авахуулаад гоо зүй цаашлаад ёс суртахууны гэрээнүүд биелэгдсэн цагт л нийгэм, хотын бүтэц, тусгаар тогтнол хэрэгжинэ. Сонирхсон хүмүүс нээлттэй лекц сонсож 3 номтой танилцах боломжтой. Энэ хар цагаан фото зурагаар нэгдүгээрт ном бол ертөнцийг харах цонх, хоёрдугаарт би ирээдүйг хэрхэн харж буй өөрөөр хэлбэл хэрхэн ирээдүйг бүтээх вэ гэсэн утгуудыг илэрхийлсэн.