Философийн мэдээ сэтгүүл:2

Үнэ: 10,000MNT

Монголын нийгмийн амидралд ерөөсөө хүн өөрийнхөө тухай бодох боломж тун бага болсоны шалтгаан хэдийгээр капиталист нийгмийн мөн чанар ч гэсэн социализмын үед ч гэсэн адил бодох боломж гарсангүй. Социализм хэт их зааж, дэндүү туйлширч хүний сэтгэлийг мартсан. Гэтэл өнөөгийн капитализм хүний сэтгэлээр бизнэс хийх болжээ.

Философийн мэдээ сэтгүүл Таныг хэсэгхэн хугацааг ч гэсэн өөртөө зориулж оюуны сэдвүүдээр толгойгоо хөгжөөж, сэтгэлээ өдөөж бас бодолоо тунгааж төвлөрүүлэхийг хүснэ. Сэтгүүлийн хамгийн эрхэм зорилго гэвэл өөрийгөө гайхуулсан хэний ч ярилцлагуудыг нийтлэхгүй бас хэнийг ч магтаж сурталчилахгүй. Мөн цаашилбал хэний ч хоосон мэдэмхийрэхийг нийтлэхгүй. Хуви хүмүүсийн хандлагыг нийтлэхгүй.

Зөвхөн оюуны боловсролтой бас үнэн мэдлэгтэй хүмүүсийн хэлсэн, бичсэн бас захисан зүйлсийг уншигч Танд хүргэнэ.