Орчин үеийн асуудал 2: Монголын маргааш

Үнэ: 20,000MNT

3 цуврал номуудаар Монгол хүн гэж хэнийг хэлнэ вэ? болон дэлхийн түүхийн хаана явна вэ? гэсэн асуултанд хариулсан.
2020 онд “Монголын өнөөдөр, маргааш, өчигдөр” нэртэй цуврал лекц унших гээд төлөвлөсөн байсан боловч корона вирус гарсан тул лекцээ хойшлуулсан. Энэ хооронд лекцээ ном болгон бичих сэдэл төрж 3 цуврал болгон бичиж эхэлсэн. Орчин үеийн асуудал гэсэн 3 цуврал номоороо ямар асуудалууд тулгарч буй болон түүнд ямар хариултууд өгөх талаар бичсэн.

Нэгдүгээр номонд өнөөдөр ямар асуудалууд тулгарч буй болон ямар хариу өгөх тухай бичсэн. Хоёрдугаар номонд маргааш юу хүлээж буй тухай бичсэн. Өнөөдөр гэсэн бүрэн ойлголттой болж чадвал маргаашийг төсөөлөх төсөөлөл үүснэ.Тэртэй тэргүй ирэх ирээдүйд бид бэлэн үү болон бэлтгэлтэй байхад ямар асуудалууд ярилцах чухал тухай бичлээ. Гуравдаугаар номоор өөрөө хэн байсан бэ? гэсэн асуултанд хариулахыг хичээсэн. Яагаад энэ асуултыг тавих ёстой вэ? гэхээр өнөөдөр яагаад ийм бэ? гэсэн асуултанд хариулах боломжтой болох жишээтэй.