Шударга ёс - Шударга нийгэм

Үнэ: 20,000MNT

3. Шударга ёс гэдэг хамтрахад нэгдэхэд болон нийгэмшихэд хэрэгтэй. Шударга ёсыг баримтлахад шударга ёсны иргэн, шударга ёсны зарчим болон шударга ёсны эрдэмүүдтэй танилцаж ойлгож хэрэгжүүлэх гол үүрэг гүйцэтгэнэ. Түүнээс гадна шударга ёсны харуулд зогсдог мэргэжилийн салбаруудыг мартаж болохгүй. Шударга ёс гэдэг хэн хэнийгээ гэх өөрөөр хэлбэл чи тийм бол би тийм гэсэн өгөө авааны тухай ойлголт.

Шударга ёс гэдэг нийгэмийн ёс суртахууны хэм хэмжүүр, хүмүүс хоорондын зарчим цаашлаад сурч эзэмшиж хэрэгжүүлэх ёстой эрдэм. Шударга ёс хайр дурлалд шашинд улстөрд хэрэгжих ёстой мэдээжийн үнэт зүйл. Хэрвээ тэнд шударга ёс байхгүй гэвэл үнэн байхгүйтэй адил. Үнэн байхгүй гэвэл худал хуурмаг эзлэнэ. Худал хуурмаг нийгэмд хүмүүс зөвхөн л гомдоно өрөвдөнө. Бид ялна биш харин бид ялагдсан гэмээр.