1. 1 ФИЛОСОФИЙН ЭХЛЭЛ

Үнэ: 40,000MNT

Үргэлжилэх хугацаа: 1:19:52 мин 

Нэгдүгээр лекцээр дэлхий дээр анх философи үүссэн Энэтхэг, Хятад, Грек гурван ард түмэний философичдын тухай ярина. Энэ ард түмэнүүдийн бүтээсэн философи цааш өөр өөрийн онцлогоор хэрхэн шашин болж мөн төрийн онол этик ёс суртахуун цаашлаад эстетик гоо зүй эцэстээ танин мэдэхүй болсон тухай жишээнүүдээр тайлбарлана. Лекцийн эцэст дүгнэж Монголчууд хэдийд энэ ард түмэнүүдийн философийг хүлээн явч хэрхэн ойлгосон цаашлаад хэрхэн алдаатай тайлбарлаж гурван ард түмэний философийн нэрс ухагдахууныг замбараагүй давхцуулан орчуулсан жишээнүүдийг ярилцана. Дэлхийн философи Монгол орон руу ямар ээдрээтэй адал явдалтай замааар явж ирсэн өнөөдөр хэрхэн тайлбарлаж өмнөх алдаанууд үргэлжилж буй тухай дүгнэлт хийнэ. Магад өнөөдөр Монголчууд анх удаагаа философийн онолтой болох цаг ирсэн үү эсвэл арай л эрт байна уу гэсэн асуултыг энэ цуврал 10 лекцийн дараа хариулах боломж гарах болов уу. Хэн мэдэх вэ?