Эрх чөлөө - Эрхэм үг

Үнэ: 20,000MNT

1. Эрх чөлөө гэсэн нэртэй энэ ном хүний оюуны эрх чөлөөнд илүү чиглэж бичсэн бөгөөд хэрхэн нийгэм дотор хамтдаа эрч чөлөөтэй ажиллаж амидрах тухай өгүүлсэн. Эрх чөлөө гэдэг заавал олон сонголт шаардаж түүн дотроос би өөрөө сонгоно гэсэн ойлголт гэвэл бас дутмаг. Яагаад гэвэл сонголтыг олон болгоход өөрөө нөлөөлж чадах чадвар чухал бөгөөд тиймээс өөрийн чадвар өгөгдөлөөс хамаарч сонголт бас ихсэнэ.

Эрх чөлөө жинхэнэдээ оюуны эрх чөлөө. Оюуны эрх чөлөөтэй болохын тулд ном уншиж ухаанаа хөгжүүлэх шаардлагатай. Миний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдах биш харин улам өргөжиж тэлэх ёстой. Ингэж хоёр хүний эрх чөлөө нэг нэгэндээ саад болох биш харин өргөжүүлсээр эрх чөлөө хоёр дахин томрох учиртай. Иргэдийн эрх чөлөө нийлж нийгэмийн том эрх чөлөө болж ард түмний эрх чөлөө нийлж үндэстэний эрх чөлөө утга агуулга улам өргөн болж тэлнэ.